Сэдэв: АЖ АХУЙ НЭГЖИЙН БУУДАЙН ӨРТӨГ ТООЦОЛТЫН АРГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

Similar documents
ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛ

ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ

Аудитынтайлан ЗАСГИЙН ГАЗРЫН АВТО БААЗ УТҮГ-ЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

... танаа. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга. Зуунмод

Аудитыг дуусвар болгосон тухай тайлан

Ãàð èã. Íèéãýì ýäèéí çàñãèéí ç ëýëò ä 2-4. Òºñºâ, ìºíãº, çýýë, õàäãàëàìæ, íèéãìèéí äààòãàë, íèéãìèéí õàëàìæ 5-22

ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮРИЙН ЭКОЛОГИЙН ХАРЬЦУУЛСАН ҮНЭЛГЭЭ. Ж.Мөнхтүвшин, Г.Энхбаяр. ХААИС-ийн Инженерийн сургууль.

2016 ОНЫ ЭХНИЙ 1 САРЫН МЭДЭЭЛЭЛ

Амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх болон соёл, урлагийн үйлчилгээ

Н.Байгалмаа Тээвэр, холбооны салбарын статистик хариуцсан мэргэжилтэн

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН 2014 ОНЫ ЭХНИЙ 04 САРЫН ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА

БУЛГАН АЙМАГ УЛСЫН БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ГАЗАР, СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2012 ОНЫ ЭХНИЙ 1 САРЫН МЭДЭЭЛЭЛ

ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÌÝÄÝÝËÝË

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ-НИЙГМИЙН БАЙДЛЫН 2013 ОНЫ НЭГДYГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ

Гарчиг. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд 3-4. Хүн ам, улсын бүртгэл, соёл 5-9. Нийгмийн даатгал, нийгмийн халамж

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ-НИЙГМИЙН БАЙДЛЫН 2016 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ Алтай хот

Бичсэн Manager 2017 оны 6-р сарын 15, Пүрэв гариг, 00:00 - Сүүлд шинэчлэгдсэн 2017 оны 6-р сарын 15, Пүрэв гариг, 10:08

ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÌÝÄÝÝËÝË

DHL БУУХИА ШУУДАН ҮЙЛЧИЛГЭЭ БА ҮНИЙН САНАЛ 2018

Гарчиг. Нийгмийн даатгал, нийгмийн халамж Эрүүл мэнд Ажилгүйчүүд Байгаль орчин Төрийн хяналт 33-38

Эндоскопийн дахин хэрэглэхэд бэлтгэх эрүүл ахуй, аюулгүй ү байдлын стандарт ба техникийн шаардлага. Christoph Bange Product & Key Account Manager

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2015 ОНЫ ЭХНИЙ 7 САРЫН МЭДЭЭЛЭЛ

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН БАЙДЛЫН 2015 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ-НИЙГМИЙН БАЙДЛЫН 2015 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ Алтай хот

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН БАЙДЛЫН 2016 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ

ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÌÝÄÝÝËÝË

2016 ОНЫ ЭХНИЙ 2 ДУГААР САРЫН МЭДЭЭЛЭЛ

ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ 3/30/2011. эм Бүгд ингэ гүү үнээ хонь

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÈÉÃÝÌ, ÝÄÈÉÍ ÇÀÑÃÈÉÍ ÁÀÉÄÀË

ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ. эм Бүгд ингэ гүү үнээ хонь

Гарчиг. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд 2-3. Хүн ам, улсын бүртгэл 4-6. Нийгмийн даатгал, нийгмийн халамж Эрүүл мэнд

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ-НИЙГМИЙН БАЙДЛЫН 2015 ОНЫ МЭДЭЭЛЭЛ Алтай хот

General notes. Ерөнхий

ДООРХ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ АЛБАНЫ ДЭЛГҮҮРЭЭР ХУДАЛДАН БОРЛУУЛНА

Muskrat Falls Project - Exhibit 45 Page 1 of 7

брэндийн түүх брэндийн шинэ загварын хөргөгч Итали улсад үйлдвэрлэсэн ҮНЭ:

LAMPIRAN 1. Tabel 1. Data Indeks Harga Saham PT. ANTAM, tbk Periode 20 Januari Februari 2012

Lampiran 1. Penjualan PT Honda Mandiri Bogor

Майнспек ХХК. Brief Introduction. Page 1

LAMPIRAN. Lampiran 1. Data deviden untuk menghitung economic performance tahun

A production function in the red grouper fishery, Mexico

Data Hasil Olahan Populasi

Lampiran 1. Tabel Sampel Penelitian

Review of Upstate Load Forecast Uncertainty Model

fruitfly fecundity example summary Tuesday, July 17, :13:19 PM 1

. Enter. Model Summary b. Std. Error. of the. Estimate. Change. a. Predictors: (Constant), Emphaty, reliability, Assurance, responsive, Tangible

HASIL OUTPUT SPSS. Reliability Scale: ALL VARIABLES

Бюллетень Bulletin БЭ. Количество листов Quantity of sheets Лист Sheet

Appendix B STATISTICAL TABLES OVERVIEW

Бюллетень Bulletin БЭ 18. Количество листов Quantity of sheets Лист Sheet

Price: 3.6 Mlo USD Technical data of Mi-8MTV

Table 2: Tests for No-Cointegration Empirical Rejection Frequency of 5% Tests

Exact distribution of Bartels Statistic

Sharif University of Technology. Graduate School of Management and Economics. Econometrics I. Fall Seyed Mahdi Barakchian

Booklet of Code and Output for STAD29/STA 1007 Final Exam

Model Information Data Set. Response Variable (Events) Summe Response Variable (Trials) N Response Distribution Binomial Link Function

LAMPIRAN 1. Lampiran Nama dan Kondisi Perusahaan Textile No Kode Nama Perusahaan Hasil z-score FD Non-FD

Lecture 2. Review of Linear Regression I Statistics Statistical Methods II. Presented January 9, 2018

CHAPTER V CONCLUSION, SUGGESTION AND LIMITATION. 1. Independent commissioner boards proportion does not negatively affect

R-Sq criterion Data : Surgical room data Chap 9

Cleaner Fuel and Vehicles in Mongolia

Universitas Sumatera Utara

Biodiesel Making and Experimented Results from Waste Cooking Oil, in Mongolia

2018.., 2018.

TIR AND TRANSIT TRANSPORTATION

SINGLE-TURN AND MULTI-TURN ELECTRIC ACTUATORS

Theme: 1. BASIC CONCEPTS

DESCRIPTIVE STATISTICS AND SIZING MODELS POTENTIALLY APPLICABLE IN THE INTERIOR OF CARS

Important Formulas. Discrete Probability Distributions. Probability and Counting Rules. The Normal Distribution. Confidence Intervals and Sample Size

SEM over time. Changes in Structure, changes in Means

Motor Trend MPG Analysis

Hydraulic Flanges SAE J 518 С & ISO 6164

Stat 301 Lecture 26. Model Selection. Indicator Variables. Explanatory Variables

EXST7034 Multiple Regression Geaghan Chapter 11 Bootstrapping (Toluca example) Page 1

Determination of The Efficiency of the Hydro-mechanical Differential Variator

tool<-read.csv(file="d:/chilo/regression 7/tool.csv", header=t) tool

female male help("predict") yhat age

delivery<-read.csv(file="d:/chilo/regression 4/delivery.csv", header=t) delivery

Linking the New York State NYSTP Assessments to NWEA MAP Growth Tests *

FGB IFM IVA 1 E 5 May 99

Page 45. To be changed: - in the table title: we have 17 Clutch ; we must have 17 Gearbox ; - we have in the table

Rata-Rata Nilai Debt to Equity Ratio (DER) Perusahaan Otomotif yang 0, ,97 0, ,44 1,9 1,6 1,4 1,7 1,65

5. CONSTRUCTION OF THE WEIGHT-FOR-LENGTH AND WEIGHT-FOR- HEIGHT STANDARDS

Daftar Sampel Perusahaan

Getting Started with Correlated Component Regression (CCR) in XLSTAT-CCR

Lampiran 1. Data Perusahaan

Professor Dr. Gholamreza Nakhaeizadeh. Professor Dr. Gholamreza Nakhaeizadeh

Regression Models Course Project, 2016

Author s Accepted Manuscript

LAMPIRAN I FORMULIR SURVEI

Infiniti jx35. Nissan Pathfinder. Infiniti QX60 RUN. Ñåðòèôèêàò ñîîòâåòñòâèÿ ¹ ÒÑ RU C-RU.AE56.B Part number: 4381-Е.

ACCIDENT MODIFICATION FACTORS FOR MEDIAN WIDTH

Script mod4s3b: Serial Correlation, Hotel Application

NATIONAL INSTITUTE OF JUSTICE HARD ARMOR COMPLIANCE TEST REPORT

Linking the Virginia SOL Assessments to NWEA MAP Growth Tests *

LATEX SUPPORT FOR EREWHON

Linking the Georgia Milestones Assessments to NWEA MAP Growth Tests *

Linking the North Carolina EOG Assessments to NWEA MAP Growth Tests *

Linking the Kansas KAP Assessments to NWEA MAP Growth Tests *

Transcription:

Сэдэв: АЖ АХУЙ НЭГЖИЙН БУУДАЙН ӨРТӨГ ТООЦОЛТЫН АРГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ 1. УДИРТГАЛ Илтгэгч: Гантөмөрийн Лхамжав, ХААИС-ЭЗБС-ийн НББ-ийн IV анги, (Электрон шуудангийн хаяг: lkhamjavgantumur@yahoo.com) Удирдагч багш: Магистр Б.Нямдаваа Сэдвийн үндэслэл: Хөдөө аж ахуй нь манай орны уламжлалт салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 15-20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байгаагийн хувьд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг үндэс байсаар ирсэн, өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр байна. Төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон манай хөдөөгийн иргэдийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд сүүлийн жилүүдэд ХАА-н салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2 дахин нэмэгдсэн хэдий ч ДНБ-д ХАА-н салбарын эзлэх хувийн жин буурсаар байгаа нь эдийн засгийн бусад салбар ялангуяа уул уурхай, аж үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр харьцангуй түргэн өсөлт бий болсонтой холбоотой юм. Өнөөдөр ХАА-н салбар тэр дундаа Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд нягтлан бодох бүртгэлээ тэр болгон олон улсын стандартын дагуу хөтлөхгүй байгаа ба дийлэнх нь орон тооны нягтлан бодогчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний өртгийг зөв тооцоолдоггүй, нягтлан бодох бүртгэлийн талаар баримтлах бодлого байхгүй зэрэг асуудлууд тулгамдаад байна. Тиймээс бид газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын үйл ажиллагааг судлаж хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг олохын тулд энэхүү сэдвийг сонгосон. Судалгааны ажлийн зорилго, зорилт: Газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл, тайлагналын үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийж, бүтээгдэхүүний өртгийн тооцооллыг боловсронгуй болгоход энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Судалгааны зорилтууд: Газар тариалангийн салбарын нягтлан бодох бүртгэлийн онцлог, стандарт, онол, арга зүйг судлах; Газар тариалангийн салбарын бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйг судлах, Газар тариалангийн салбарын нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн байдлыг судлах, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг Цэгээн хуст ХХК -ний зардлын тоо мэдээллүүдийг үндэслэн өртгийн тооцоолол хийж дүгнэх, Судалгааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх, Судалгааны арга зүй ХАА-н салбарын нягтлан бодох бүртгэлийн онцлогийг судалсны үндсэн дээр Сэлэнгэ аймгийн Цэгээн хуст ХХК-ний үйлдвэрлэлийн онцлогт нийцэхүйц судалгааны арга зүйг сонгосон. Үүнд: Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, эрх зүйн актууд болон холбогдох стандартууд Газар тариалангийн салбарын бүтээгдэхүүний өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө анкетын арга, харьцуулалт, хүснэгт графикийн арга Газарт тариалангийн салбарын нягтлан бодох бүртгэлийн онцлог, онол, арга зүйг судлах мөн судалгааны ажлын үр дүнг ажиглалт, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх арга,

Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээлэл, холбогдох судалгаанууд зэрэг хоёрдогч эх үүсвэрээс мөн мэдээллүүд цуглуулж боловсруулсан. 2. ӨРТГИЙН БҮРТГЭЛ, ЗАРДЛЫН АНГИЛАЛЫН ОНОЛ АРГА ЗҮЙ Өртөг нь байгуулага аж ахуй нэгжийн үр ашиг, үр дүнг тодорхойлох шалгуур үзүүлэлт болж өгдөг. Зардлыг үйл ажиллагааны тодорхой обьекттой тодорхой хугацаагаар зааглан хуримтлуулснийг өртөг гэнэ. Өртгийн обьект гэдэг нь зардлыг хуримтлуулан өртгийг тодорхойлох боломжийг бүрдүүлж байгаа аливаа нэгж, үйл ажиллагаа буюу тохиолдол юм. Зардлыг бүртгэлийн системд ийнхүү хуримтлуулан бүртгэх нь өртгийг тодорхойлох, зардлыг төлөвлөх болон хянах хэрэгцээнээс хамаарч өөрчлөгдөх учраас олон тооны хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэнэ. 1 Зардлын ангилал Өртгийн мэдээллийг боловсронгуй болгоход зардлын ангилал хэрэгтэй бөгөөд удирдлагын шийдвэр гаргалтанд чухал нөлөөтэй. Зардлыг хэд хэдэн дараах байдлаар ангилдаг. Үүнд: А. Үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй уялдуулан ангилах Б. Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан ангилах В. Үйлдвэрлэлийн нэгж үйл явцтай уялдуулан ангилах Г. Бүртгэлийн үе шат буюу санхүүгийн бүртгэлд бүртгэх байдлаар нь ангилах Д. Удирдлагын шийдвэр гаргах болон сонголт хийх чиглэлээр нь ангилах А. Үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй нь уялдуулан зардлыг ангилах 1.Үйлдвэрлэлийн зардал Үйлдвэрлэлийн зардал нь шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлаас бүрдэнэ. Буудай тариалдаг аж ахуйн нэгжийн хувьд шууд материалын зардлууд нь: Уринш боловсруулалтын шатахуун, тариалалтын шатахуун, ургамал хамгааллын бодис (гербицид), бордоо цацах шатахуун, хураалтын шатахуун, ачаа тээврийн шатахуун, тос тосолгооны материал, үрийн буудай, үр ариутгалын бодис (хор), ургамал хамгааллын бодис (гербицид), бордоо Буудай тариалдаг аж ахуйн нэгжийн хувьд шууд хөдөлмөрийн зардлууд нь: Бригадын дарга, үтрэмийн эрхлэгч, үтрэмийн туслах ажилтан, үтрэмийн нормч, үтрэмийн оператор, тракторчин, талбайн тогооч Буудай тариалдаг аж ахуйн нэгжийн хувьд шууд бус материалын зардлууд нь: Сэлбэг, тос масло, хүнс хангамж, хөдөлмөр хамгаалал Буудай тариалдаг аж ахуйн нэгжийн хувьд шууд бус хөдөлмөрийн зардлууд нь: Урамшуулал, нэмэгдэл цалин, туслах болон үйлчилгээний ажилчдын цалин хөлс, сул зогсолтын хөлс гэх мэт зардлууд орно. Буудай тариалдаг аж ахуйн нэгжийн хувьд шууд бус хөдөлмөрийн зардлууд нь: Татвар хураамж, хандив тусламж, зээлийн хүү, сургалт, шуудан холбоо, бичиг хэрэглэл, түрээс, томилолт, ус, эрчим хүчний зардал, үндсэн хөрөнгийн элэгдэл, үйлчилгээний хэлтэсийн зардал 2. Үйл ажиллагааны зардал Буудай тариалдаг аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагааны зардлууд нь: Удирдлагын цалин, эрчим хүч, ус, удирдлагын шатахуун, бичиг хэрэг гэх мэт зардлууд орно. 1 Асри Хаммер, Зардлын нягтлан бодох бүртгэл, 2000 он

1.2 Өртгийн систем ба өртөг тооцох аргын тухай Өртгийн систем нь тухайн өртгийн объектоор бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд ямар зардлыг ноогдуулж өртгийг хэрхэн тооцож байгааг харуулдаг ойлголт юм. Компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг тодорхойлох дараах системүүд байна. Гүйцэтгэлийн зардлаар өртөг тооцох систем Холимог зардлаар өртөг тооцох систем Стандарт зардлаар өртөг тооцох систем гэсэн үндсэн гурван хэсэгт хуваана. 3. СУДАЛГААНЫ ХЭСЭГ 1. Газар тариалангийн салбарын нягтлан бодох бүртгэлийн хөгжлийн өнөөгийн байдал Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж бусдаас тэргүүлэх байх суурь бусдаас өвөрмөц хямд өртөгтэй үйлдвэрлэхийн тулд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах нь хамгаас чухал юм. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжийн өртөг тооцолтын өнөөгийн байдлыг судлах тэр дундаа газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн байдал, бүтээгдэхүүний өртөг тооцолтын боловсронгуй болгох замыг элэрхийлэх зорилгоор 40 аж ахуй нэгжээс судалгаа авсан. Аж ажуй нэгжүүд нь борлуулалтын орлого, талбай хэмжээ, Санхүү татварын тайланг хэн бэлтгэдэг, нягтлан бодогч мэргэжлээр ажилласан жилээс хамааран газар тариалангийн бэтээгдэхүүнийхээ өртгийг хэрхэн тооцдог талаар мэдэх зорилгоор дараах асуултыг асуусан бөгөөд судалгаанд оролцогчид дараах байдалтай хариулсан байна. Хүснэгт 1. ГТ бүтээгдэхүүний өртгийг хэрхэн тооцдог Үзүүлэлт Нарийвчлалтай Тоймлож Тооцдоггүй Нийт 1 Борлуулалтын 21-100 сая 1 3 1 5 орлого 101-1500 сая 5 11 2 18 50 хүртэл 0 1 0 1 51-300 0 5 1 6 2 301-600 0 1 1 2 Тариалангийн 601-1000 1 2 0 3 талбай, га 1001-1500 3 4 0 7 1501-2000 1 1 0 2 2001-ээс дээш 1 2 0 3 3 Орон тооны нягтлан Санхүү 4 9 1 14 бодогч татварын Гэрээт нягтлан тайланг хэн 1 5 1 7 бодогч бэлтгэдэг Бусад 1 1 1 3 Ня-бо 5 хүртэл 4 6 2 12 4 мэргэжлээр 6-10 1 2 1 4 хэдэн жил 11-15 0 2 0 2 ажилласан 16-аас дээш 0 3 0 3 Эх үүсвэр: Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдээс авсан судалгааны үр дүн Судалгаанд оролцсон нийт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн тариалангийн талбайн хэмжээнээс хамааран бүтээгдэхүүний өртөг тооцолтыг авч үзвэл талбай хэмжээ дунджаас дээшлэх тусам ерөнхийдөө нарийвчлалтай тооцдог байдалтай харагдаж байна. Мөн мэргэжлээр ажилласан жилээс хамааран бүтээгдэхүүний

өртөг тооцолтыг авч үзвэл ажилласан жил ихсэх тусам тоймлож тооцдог байдалтай харагдаж байна. 2. Цэгээн хуст ХХК өртөг тооцолтын өнөөгийн байдал Цэгээн хуст ХХК нь Сэлэнгэ аймгийн нутагт 1996 оноос хойш газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь үйл ажиллагаандаа холбогдох стандарт норм дүрмийг баримтлан улс орныхоо эдийн засаг нийгмийн хөгжил тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ. Цэгээн хуст ХХК нь 3000 га тариалангийн талбай эзэмшдэг бөгөөд тайлант жилдээ дунджаар 1500 га-д нь тариалалт хийдэг. Нийт 26 үндсэн ажилчинтай шаардлагатай тохиолдолд гэрээт ажилчин нэмж ажлуулдаг, улирлын чанартайгаар үйл ажиллагаа явуулдаг компани юм. Цэгээн хуст ХХК-ийн зардлын ангилал Цэгээн хуст ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдон гарч байгаа зардлуудыг авч үзэхэд үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй уялдуулан ангилах ангилал нь онолын арга зүйгээс зөрүүтэй зүйл ажиглагдсан. Үүнд: Удирдлагын цалинг үйл ажиллагааны зардал бус шууд хөдөлмөрийн зардалд тусгаж байна. Мөн усны зардал болон томилолтын зардлыг үйл ажиллагааны, үйлдвэрлэлийн зардал гэж ангилдаггүй гэх мэт зөрүүтэй зүйл ажиглагдаж байна. Уг зөрүүг залруулах үүднээс тус компанийнн зардлуудыг үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй уялдуулан ангилж мөн үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан ангилан авч үзвэл дараах байдалтай байна. 1. Үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй уялдуулан ангилах Үйлдвэрлэлийн зардлын ангилал Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжийн хувьд шууд материалын зардалдаа үндсэн түүхий эдийн зардлыг багтаадаг бөгөөд шууд хөдөлмөрийн зардалдаа тухайн ажилд шууд хамааралтай ажилчдын цалин хөлсийг хамааруулан тооцдог. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал болох шууд бус материалын зардал бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай материал боловч хэрэглээ нь бага, заавал гарах тодорхой норм тогтоож болдоггүй материалын зардлууд, шууд бус хөдөлмөрийн зардалд бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шууд оролцдоггүй боловч үйлдвэрлэл явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий ажилчдын цалин хөлсний зардал, бусад шууд бус зардалд шууд бус материал, шууд бус хөдөлмөрийн зардлаас бусад үйлдвэрлэлд шаардлагатай боловч шууд тодорхойлох боломжгүй зардлуудыг багтаадаг бөгөөд 2014-2016 оны зардлууд дараах байдалтай байна.

Хүснэгт 2. Цэгээн хуст ХХК-ийн үйлдвэрлэлийн зардлын ангилал /мян.төг/ Зардлын бүлэг Шууд хөдөлмөр Шууд материал Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал Зардлын төрөл 2014 2015 2016 Га-н хэмжээ 1 946 2 480 2 169 Цалин 149 690 145 407 153 352 НДШ 59 876 58 164 61 341 БҮГД 209 567 203 571 214 694 Өмнөх жилийн уринш боловсруулалтын шатахуун 63 489 61 723 71 831 Тариалалтын шатахуун 28 648 21 143 31 588 Ургамал хамгааллын бодис болон бордоо цацах шатахуун 16 060 10 594 17 818 Хураалтын шатахуун 59 818 36 297 67 815 Ачаа тээврийн шатахуун 1 617 1 179 2 402 Тос тосолгооны материал 2 655 8 078 11 381 Үрийн буудай 256 510 194 374 280 828 Үр ариутгалын бодис 3 712 3 280 5 167 Ургамал хамгааллын бодис 15 833 14 038 5 167 Бордоо 73 568 65 891 97 934 БҮГД 521 399 420 977 592 152 Урамшуулал 14 000 12 000 14 000 Гэрээт ажиллагсдын цалин 2 500 2 300 2 650 Хөдөлмөр хамгаалал 3 575 3 283 3 673 Хангамжийн материал 5 501 6 034 5 560 Татвар хураамж, хандив тусламж 1 433 1 716 1 571 Шуудан холбоо 340 431 497 Усны зардал 584 744 651 Эрчим хүч 1 321 1 223 1 461 Үндсэн хөрөнгийн элэгдэл 200 859 283 174 282 800 Үйлчилгээний хэлтэс /Хоол хүнс/ 4 739 4 606 4 410 Үйлчилгээний хэлтэс /Засвар үйлчилгээ/ 33 273 34 162 38 435 БҮГД 268 125 349 673 355 708 Нийт 1 000 681 973 161 1 164 504

Үйл ажиллагааны зардал Цэгээн хуст ХХК-ийн хувьд үйл ажиллагааны зардал нь удирдлагатай холбоотой зардлууд гардаг бөгөөд 2014-2016 оны зардлууд дараах байдалтай байна. Хүснэгт 3. Цэгээн хуст ХХК-ийн үйл ажиллагааны зардлын ангилал /мян.төг/ Зардлын төрөл 2 014 2 015 2 016 Цалин 51 480 51 480 51 480 НДШ 5 720 5 720 5 720 Эрчим хүч 779 698 825 Усны зардал 147 153 144 Удирдлагын шатахуун 1 509 1 564 1 459 Бичиг хэрэг 86 86 86 2. Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан ангилах Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан ангилахдаа хувьсах зардал, тогтмол зардал, холимог зардал гэж ангилна. Хувьсах зардал Цэгээн хуст ХХК-ийн хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх бэлтгэл ажлаас эхлээд хурааж дуусаад борлуулах хүртлэх зардлыг ерөнхийдөө хувьсах зардал гэж үздэг. Тогтмол зардал Цэгээн хуст ХХК-ийн хувьд сул зогсолттой холбоотой зардлууд болон удирдлагын зардлууд, үндсэн хөрөнгө элэгдэл, шуудан холбооны зардлуудыг тогтмол зардалд хамааруулдаг 2014-2016 оны зардлууд дараах байдалтай байна. Хүснэгт 4. Цэгээн хуст ХХК-ийн тогтмол зардлын ангилал /мян.төг/ дд Зардлын төрөл 2014 2015 2016 1 Сул зогсолтын зардал 3 802 3 802 3 802 2 НДШ 422 422 422 3 Шуудан холбоо 350 420 340 5 Эрчим хүч 300 150 420 6 Үндсэн хөрөнгийн элэгдэл 200 859 283 174 282 800 Нийт 205 733 287 968 287 784 Зардал үйлдвэрлэл ашгийн харилцан хамаарлын шинжилгээ Уг шинжилгээний зорилго нь төлөвлөсөн ашгийн тодорхой дүнд хүрэхийн тулд шаардагдах үйлдвэрлэл борлуулалтын түвшинг тодорхойлох. Өөрөөр хэлбэл байгууллага тодорхой үр дүнд хүрэхийн тулд хөрөнгө хүч нөөцөө хэрхэн зөв зохистой ашиглаж байгааг үнэлэхэд оршино. Цэгээн хуст ХХК-ийн зардлын ангилал дээр үндэслэн зардал үйлдвэрлэл ашгийн харилцан хамаарлын шинжилгээг хийж үзвэл дараах байдалтай байна. Q be =FC/CM u = 303 904 013 /244 407=1 243тн R be =FC/CM r = 303 904 013 /0,6= 524 110 806 Энэ нь тус компани нь 1243тн буудай хураан авахад мөн борлуулалтын орлого нь 524 110 806 төрөг байх үед ашиг 0 байна. Өөрөөр хэлбэл 1243тн-оос их буудай хураан авсан үед ашиг үүсэж, багыг хураан авсан алдагдал бий болно гэсэн үг юм.

Хамгаалтын хязгаар MS=R- R be = 2 048 301 720-524 110 806= 1 524 190 913 Тус компани нь 1 524 190 913 -өөр алдагдалд орохоос хамгаалагдсан байгааг харуулж байна. Хамгаалалтын хязгаарын харьцаа MS r =MS/R=1 524 190 913/2 048 301 720 =0,7 Тус компани нь 70 хувиар алдагдалд орохоос хамгаалагдсан байгааг харуулж байна. Ашгийн харьцаа PR= CM r * MS r =0,6*0,7=0,42 Тус компанийнн борлуулалтын орлогын 42 хувь нь цэвэр ашиг болж байна. 3. Цэгээн хуст ХХК-ийн бүтээгдэхүүний өртгийг тооцох нь Цэгээн хуст ХХК нь шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг Дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуримтлуулан бүртгэх бөгөөд уг дансыг үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний төрөл тус бүрээр нээнэ. Уринш, боловсруулалт, тариалалт, ургамал хамгаалал, хураалт, хураалтын дараах зэрэг ажилбар тус бүрийн хувьд шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал дансдыг ашиглана. Газар тариалангийн ажилбар дуусахад тухайн ажилбарт гарсан үйлдвэрлэлийн зардлыг Дуусаагүй үйлдвэрлэл данс руу хаана. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн хэмжээгээр бэлэн бүтээгдэхүүнийг орлогод авна. Цэгээн хуст ХХК тайлант үеийн зардлыг дараах байдлаар бүртгэнэ. 1. Шууд материал зарцуулах үед: Дт. Шууд материал 592 152 000 Кт. Түүхий эд матриал (Үр, бордоо, шатахуун) - 592 152 000 2. Шууд бус материал зарцуулах үед: Дт. ҮНЗ - 9 233 000 Кт. Хангамжийн материал 9 233 000 3. Шууд хөдөлмөрт хамаарагдах ажилчдын цалингийн зардлыг бүртгэхдээ: Дт. Шууд хөдөлмөр 153 352 000 Кт. Цалингийн тооцоо - 153 352 000 4. Шууд бус хөдөлмөрт хамаарагдах ажилчдын цалингийн зардлыг бүртгэхдээ: Дт. ҮНЗ 16 650 000 Кт. Цалингийн тооцоо - 16 650 000 5. Үйлдвэрлэлд гарсан үйлчилгээний зардал, даатгалын зардал, тээврийн зардал, ус болон эрчим хүчний зардлыг бүртгэхдээ: Дт. ҮНЗ - 291 389 000 Кт. Мөнгөн хөрөнгө, Өглөгийн данс - 291 389 000

6. Үйлдвэрлэлд ашигласан машин тоног төхөөрөмжийн элэгдлийн хэмжээгээр Дт. ҮНЗ - 282 800 000 Кт. Хуримтлагдсан элэгдэл - 282 800 000 7. Засварын зардлын хувьд Дт. ҮНЗ 38 434 000 Кт. Мөнгөн хөрөнгө, сэлбэг -38 434 000 8. Газар тариалангийн бүх ажилбар дуусхад Дт. Дуусаагүй үйлдвэрлэл /буудай/ - 1 101 212 000 Кт. Шууд материал - 592 152 000 Кт. Шууд хөдөлмөр - 153 352 000 Кт. ҮНЗ - 355 708 000 9. Бэлэн бүтээгдэхүүнийг орлогод авахдаа: Дт. Бэлэн бүтээгдэхүүн /буудай/ - 1 173 438 000 Кт. Дуусаагүй үйлдвэрлэл /буудай/ - 1 173 438 000 Газар тариалангийн бүх ажилбар дуусч, бэлэн бүтээгдэхүүнийг орлогод авах үедээ бэлэн бүтээгдэхүүний өртгийг бүтээгдэхүүний төрөл бүрээр тооцож, Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тайлан -г тус тусад нь бэлтгэх ёстой байдаг. Бүтээгдэхүүн орлогод авсан сараас хойш гарсан үйлдвэрлэлийн зардлууд нь дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэгдэж дараа жилийн зардалд тусгагдах ёстой. Харин тус компанийнн хувьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тайланг жилийн эцэст бэлтгэж байна энэ дараа жилийн бүтээгдэхүүний өртөгт шингээх ёстой зардлыг тайлант жилийн өртөгт шингээж байна гэсэн үг юм. Цэгээн хуст ХХК-ийн өнөөгийн өртгийн тайланг авч үзвэл Хүснэгт 5. Тариалалтын, хураалтын бригадын өртгийн тайлан /мян.төг/ Зардлын төрөл 2012 2013 2014 2015 2016 Тайлант хугацаанд гарсан шууд хөдөлмөр, шууд материалын зардал Шууд хөдөлмөр 269 764 269 499 282 986 277 031 279 356 Шууд материал 587 753 349 951 474 569 369 502 540 211 Шууд хөдөлмөр, шууд материал дүн 857 517 619 450 757 555 646 533 819 567 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын дүн 164 440 167 617 256 838 332 142 344 295 Тариалалтын бригадын өртгийн дүн 1021957 787 067 1014393 978 675 1163863 ДҮ-ийн эцсийн үлдэгдэл 0 0 0 0 0

Хүснэгт 6. Ураншийн бригадын өртгийн тайлан /мян.төг/ Зардлын төрөл 2012 2013 2014 2015 2016 Дусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл 121 636 113 512 100 834 101 866 105416 Тариалалтын бригадын өртгийн дүн 1 021 957 787 067 1 014 393 978 675 1 163 863 Тайлант хугацаанд гарсан шууд хөдөлмөр, шууд материалын зардал Шууд хөдөлмөр 30 708 30 818 32 021 30 983 31 093 Шууд материал 60 297 47 342 47 094 51 720 52 233 Шууд хөдөлмөр, шууд материал дүн 91 004 78 159 79 115 82 702 83 326 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал Хөдөлмөр хамгаалал 1 025 1 192 1 269 1 125 1 281 Үндсэн хөрөнгийн элэгдэл 21 483 21 483 21 482 21 589 22 670 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын дүн 22 508 22 675 22 751 22 714 23 951 Уриншийн бригадын өртгийн дүн 113 512 100 834 101 866 105 416 107 276 Тайлант жилд хамаарах өртгийн дүн 1 143 593 900 579 1 115 227 1 080 541 1 269 279 ДҮ-ийн эцсийн үлдэгдэл 113 512 100 834 101 866 105 416 107 276 Хүснэгт 7. Нэгтгэсэн өртгийн тайлан /мян.төг/ 2012 2013 2014 2015 2016 Тариалалт, ураншийн бригадын өртгийн дүн 1 143 593 900 579 1 115 227 1 080 541 1 269279 Тайлант жилийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг 1 143 593 900 579 1 115 227 1 080 541 1 269279 Нийт ургацын хэмжээ 4.916 2.332 3.247 2.480 4.552 1 тн ургац ногдох өртөг 233 386 344 436 279 га-гийн зардал 488 641 573 628 585 Цэгээн хуст ХХК-ийн онол арга зүйд үндэслэн ангилсан ангилал мөн тайлант хугацаанд бүтээгдэхүүний өртөгт шингэх зардлууд мөн дуусаагүй үйлдвэрлэлд үлдэх зардлуудыг ялган ангилж дараах өртгийн тайланг бэлтгэсэн болно. Бүрэн шингээлтийн аргаар тооцсон өртөг Хүснэгт 8. Тариалалтын бригадын өртгийн тайлан /мян.төг/ Зардлын төрөл 2012 2013 2014 2015 2016 Тайлант хугацаанд гарсан шууд хөдөлмөр, шууд материалын зардал Шууд хөдөлмөр 171 884 182 869 177 546 172 588 183 601 Шууд материал 587 538 349 795 474 305 369 257 539 919 Шууд хөдөлмөр, шууд материал дүн 759 422 532 664 651 851 541 845 723 520 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын дүн 125 905 128 948 218 999 294 323 306 433 Тариалалтын бригадын өртгийн дүн 885 327 661 612 870 850 836 168 1 029 953 ДҮ-ийн эцсийн үлдэгдэл - - - - -

Хүснэгт 9. Ураншийн бригадын өртгийн тайлан /мян.төг/ Зардлын төрөл 2012 2013 2014 2015 2016 Дусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл 121 636 152 394 138 721 139 911 143 485 Тариалалтын бригадын өртгийн дүн 885 327 661 612 870 850 836 168 1029 953 Тайлант хугацаанд гарсан шууд хөдөлмөр, шууд материалын зардал Шууд хөдөлмөр 30 708 30 818 32 021 30 983 31 093 Шууд материал 60 297 47 342 47 094 51 720 52 233 Шууд хөдөлмөр, шууд материал дүн 91 004 78 159 79 115 82 702 83 326 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал Үндсэн хөрөнгийн элэгдэл 21 483 21 483 21 482 21 589 22 670 Үйлчилгээний хэлтэс /Хоол хүнс/ 956 925 948 921 882 Үйлчилгээний хэлтэс /Засвар үйлчилгээ/ 7674 6668 6655 6832 7687 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын дүн 31 138 30 268 30 354 30 468 32 519 Уриншийн бригадын өртгийн дүн 122 143 108 427 109 469 113170 115 845 Тайлант жилд хамаарах өртгийн дүн 1 006 964 814 006 1009 571 976 079 1173 438 Завсрын хугацаанд гарсан зардал 30 252 30 293 30 442 30 315 30 400 ДҮ-ийн эцсийн үлдэгдэл 152 394 138 721 139 911 143 485 146 245 Завсрын хугацаанд гарсан зардал гэдэг бэлэн бүтээгдэхүүн орлогод хүлээн авснаас хойш тайлант жилийн эцэс хүртэлх зардал буюу ажилчдын сул зогсолтын цалин, манаачийн цалин, үндсэн хөрөнгийн элэгдэл, эрчим хүчний зардал, үйлчилгээний хоол хүнсний зардлуудыг хэлнэ. Уг зардлыг дуусаагүй үйлдвэрлэл дансанд хааж дараа жилийн бүтээгдэхүүний өртөгт шингээж өгнө. Хүснэгт 10. Нэгтгэсэн өртгийн тайлан /мян.төг/ 2012 2013 2014 2015 2016 Тайлант жилийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг 1 006 964 814 006 1 009 571 976 079 1 173 438 Нийт ургацын хэмжээ 4.916 2.332 3.247 2.480 4.552 1 тн ургац ногдох өртөг 205 349 311 394 258 га-гийн зардал 430 579 519 567 541 1 тн ургац ногдох өртөг= (дуусаагүй үйлдвэрлэл дансны эхний үлдэгдэл + тайлант жилийн тариалалт, хураатын бригадын өртгийн дүн)/нийт ургацын хэмжээ Цэгээн хуст ХХК-ийн 1 тн ургацад ногдох өртгийг тооцоолсон 1 тн ургацад ногдох өртөгтэй харьцуулахад дараах байдалтай харагдаж байна. Хүснэгт 11. Нэгжийн өртгийн зөрүү /мян.төг/ 2012 2013 2014 2015 2016 Өнөөгийн 1 тн ургацад ногдох өртөг 232 618 386 183 343 506 435 727 278 853 Тооцсон 1 тн ургацад ногдох өртөг 204 826 349 059 310 962 393 603 257 798 Зөрүү 27 792 37 124 32 544 42 124 21 056 Тус компанийнн үйлдвэрлэлийн өртгийн тайланг онол арга зүйд үндэслэн бэлтгэхэд 1 тн ургацад ногдох өртөг нь буурсан харагдаж байна. Өртгийг үнэн зөв тооцсоноор ашиг алдагдлыг бодитоор тодорхойлох, цаашлаад буудайн үнийг бууруулах боломжтой юм.

Цэгээн хуст ХХК-ийн 1 тн ургацад ногдох өртөг, га-гийн зардал, га-гийн ургацын хэмжээг хооронд нь харьцуулж үзэхэд га-аас авах ургацын хэмжээ нэмэгдэхэд 1 тн ургацад ногдох өртөг, га-гийн зардал нь буурсан байна. Энэ нь га-аас авах ургацын хэмжээтэй 1 тн ургацад ногдох өртөг, га-гийн зардал нь урвуу хамааралтайг харуулж байна. Зураг 1. 1 тн ургацад ногдох өртөг, га-гийн зардал, үндсэн бүтээгдэхүүний нэгжид ногдох өртөг, га-аас авах ургац 700000 600000 500000 400000 300000 200000 100000 0 1 2 3 4 5 1 тн ургац ногдох өртөг га-гийн зардал га-гийн ургац 2,50 2,00 1,50 1,00 0,50 0,00 4. Цэгээн хуст ХХК-ийн бүтээгдэхүүний өртгийг бусад компанийн өртөгтэй харьцуулах нь Цэгээн хуст ХХК-ийн 2012-2016 оны га-д ногдох зардал, бүтээгдэхүүний нэгжийн өртгийг 1000-1500 га-д газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн га-д ногдох зардал мөн бүтээгдэхүүний нэгжийн өртгийн дундажтай харьцуулахад дараах байдалтай байна. Хүснэгт 12.2012-2016 оны га-д ногдох зардал, нэгжийн өртөг /мян.төг/ Нийт га-гийн дундаж зардал Нэгжийн өртөг Он 10 компанийнн 10 компанийнн Цэгээн хуст ХХК Цэгээн хуст ХХК дундаж дундаж 2012 444 494 205 327 2013 577 544 349 401 2014 514 592 311 391 2015 566 556 392 298 2016 536 609 256 297 Эх үүсвэр: 1 Цэгээн хуст ХХК-ийн, 2 ХААИС-ЭЗБС, Улаан буудайн өртөг, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа, цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь гэрээт судалгааны ажлын үр дүн Доорх графикаас үзэхэд Цэгээн хуст ХХК ийн 2013 онд мөн 2015 онд га-д ногдох зардал нь улсын дундаж га-д ногдох зардлаас өндөр гарсан харагдаж байна. Бусад онуудад улсын дундаж га-д ногдох зардлаас харьцангуй бага байна.

Зураг 2. Га-д ногдох зардал 700 000 600 000 500 000 400 000 300 000 200 000 100 000-2012 2013 2014 2015 2016 Цэгээн хуст ХХК 10 компанийн дундаж Эх үүсвэр: 1 Цэгээн хуст ХХК-ийн зардлын тоо мэдээлэл, 2 ХААИС-ЭЗБС, Улаан буудайн өртөг, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа, цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь гэрээт судалгааны ажлын үр дүн Цэгээн хуст ХХК-ийн 1 тн ургацад ногдох өртгийг улсын дундаж 1 тн ургацад ногдох өртөгтэй харьцуулахад улсын дундаж нэгжийн өртөг өсөхөд мөн адил өсч, улсын дундаж нэгжийн өртөг буурахад мөн адил буурсан хардлагатай харагдаж байна. Харин 2015 оныг үзэхэд улсын дунджаас 1 тн ургацад ногдох өртөг нь өндөр байна. Зураг 3. Бүтээгдэхүүний нэгжийн өртөг 450 000 400 000 350 000 300 000 250 000 200 000 150 000 100 000 50 000-2012 2013 2014 2015 2016 Цэгээн хуст ХХК 10 компанийн дундаж Эх үүсвэр: 1 Цэгээн хуст ХХК-ийн зардлын тоо мэдээлэл, 2 ХААИС-ЭЗБС, Улаан буудайн өртөг, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа, цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь гэрээт судалгааны ажлын үр дүн

5. Цэгээн хуст ХХК-ийн 1 тн ургацад ногдох өртөгт нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ Цэгээн хуст ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдон гарч байгаа дээрх хүчин зүйлүүд нь 1 тн ургацад ногдох өртөгт нөлөөлдөг эсэхийг тогтоох, түүнчлэн гранжерийн тестийн тусламжтайгаар тэдгээрийн өөрчлөлт нь 1 тн ургацад ногдох өртөг өсөх буурах шалтгаан болж өгдөг эсэхийг тогтоохыг зорилоо. Хүснэгт 13. 1 тн ургацад ногдох өртөгт нөлөөлөх хүчин зүйлүүд Он Нэгжийн өртөг Га-гийн зардал ДҮ С1 Үрийн зардал Бордоо Үр ариутгалын бодис Шатахуун y1 x1 x2 x3 x4 x5 x6 2012 205 430 121 636 255 415 53 890 7 096 282 308 2013 349 579 152 394 176 870 6 781 3 172 143 918 2014 311 519 138 721 256 510 73 568 3 712 169 633 2015 392 565 139 911 194 374 65 891 3 280 130 935 2016 256 536 143 485 280 828 97 934 5 167 191 454 Гранжерийн тестийн үр дүнд нэгжийн өртөгт үрийн зардал, бордоо болон үр ариутгалын бодис нөлөөлдөг нь харагдсан учир регрессийн тэгшитгэлд эдгээр гурван хүчин зүйлсийн нөлөөлөгч хүчин зүйлсээр сонгон тэгшитгэл бичихэд дараах үр дүн гарсан. Хүснэгт 14. Гранжерийн тестийн үр дүн Pairwise Granger Causality Tests Date: 04/18/17 Time: 15:24 Sample: 2012 2016 Lags: 1 Null Hypothesis: Obs F-Statistic Probability X1 does not Granger Cause Y1 4 0.08639 0.81801 Y1 does not Granger Cause X1 0.38985 0.64467 X2 does not Granger Cause Y1 4 0.21165 0.72550 Y1 does not Granger Cause X2 0.00533 0.95359 X3 does not Granger Cause Y1 4 0.63433 0.07183 Y1 does not Granger Cause X3 2.17450 0.37936 X4 does not Granger Cause Y1 4 43.7438 0.09553 Y1 does not Granger Cause X4 4.78078 0.27308 X5 does not Granger Cause Y1 4 4.72138 0.27459 Y1 does not Granger Cause X5 105.839 0.06169 X6 does not Granger Cause Y1 4 4.62953 0.27697 Y1 does not Granger Cause X6 4.58658 0.27811

Нэгжийн өртөг= 568409.1-0.00041*Үрийн зардал-0.000194*бордоо-0.034944*үр ариутгалын бодис Dependent Variable: Y1 Method: Least Squares Date: 04/13/17 Time: 17:09 Sample: 2012 2016 Included observations: 5 Variable Coefficient Std. Error t-statistic Prob. X3-0.00041 0.000929-0.440954 0.7356 X4-0.000194 0.00194-0.099927 0.9366 X5-0.034944 0.021884-1.596808 0.3562 C 568409.1 112465 5.0541 0.1244 R-squared 0.929443 Mean dependent var 302483.2 Adjusted R-squared 0.717772 S.D. dependent var 74138.01 S.E. of regression 39385.9 Akaike info criterion 23.99077 Sum squared resid 1.55E+09 Schwarz criterion 23.67832 Log likelihood -55.97691 F-statistic 4.390984 Durbin-Watson stat 1.991752 Prob(F-statistic) 0.334185 Тэгшитгэлийн үр дүнгээс харахад энэ тэгшитгэл нь тийм ч оновчтой биш гарсан гэж хэлж болохоор байна. Тэгэхээр алдааны магадлал өндөр байгаа хувьсагчийг хасаж үзэх хэрэгтэй. Иймээс бордоог хасаж үзье. Нэгжийн өртөг=564552.1-0.00048*үрийн зардал -0.0334*Үр ариутгалын бодис Dependent Variable: Y1 Method: Least Squares Date: 04/13/17 Time: 17:08 Sample: 2012 2016 Included observations: 5 Variable Coefficient Std. Error t-statistic Prob. X3-0.00048 0.000412-1.169239 0.3628 X5-0.0334 0.011079-3.015663 0.0946 C 564552.1 75066.42 7.520701 0.0172 R-squared 0.928739 Mean dependent var 302483.2 Adjusted R-squared 0.857477 S.D. dependent var 74138.01 S.E. of regression 27988.73 Akaike info criterion 23.6007 Sum squared resid 1.57E+09 Schwarz criterion 23.36636 Log likelihood -56.0018 F-statistic 13.03283 Durbin-Watson stat 2.100983 Prob(F-statistic) 0.071261

Тэгшитгэлийн үр дүнгээс харахад энэ тэгшитгэл нь оновчтой гарсан гэж хэлж болохоор байна. Тэгэхээр хүчин зүйлсийн нөлөөллийг тайлбарлаж үзвэл дараах байдалтай байна. - Үрийн зардлыг 100 000 төгрөгөөр нэмэгдэхэд 1 тн ургацад ногдох өртөг 48 төгрөгөөр буурна. Өөрөөр хэлбэл чанартай үр авснаар га-аас авах ургацын хэмжээ нэмэгдэж 1 тн ургацад ногдох өртгийг бууруулж чадна. - Үр ариутгалын бодис 100 000 төгрөгөөр нэмэгдэхэд 1 тн ургацад ногдох өртөг 3340 төгрөгөөр буурна. Өөрөөр хэлбэл чанартай үр ариутгалын бодис авснаар га-аас авах ургацын хэмжээ нэмэгдэж 1 тн ургацад ногдох өртгийг бууруулж чадна.

4. ДҮГНЭЛТ, САНАЛ Судалгааны ажлын үр дүнг нэгтгэн дүгнэвэл: Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг 40 аж ахуй нэгжүүдээс авсан судалгаанаас үзэхэд борлуулалтын орлого, талбай хэмжээ өндөр мөн нягтлан бодогч мэргэжлээр олон жил ажилласан нягтлан бодогчид газар тариалангийн бүтээгдэхүүнийхээ өртгийг нарийвчлалтай тооцдоггүй хандлагатай байна. Цэгээн хуст ХХК-ийн зардлын ангиллыг үзэхэд үйлдвэрлэл болон үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлуудыг нарийвчлан төдийлөн ангилдаггүй мөн үйлдвэрийн өртгийн тайлангаа бүтээгдэхүүн орлогод бүртгэхээс өмнө бэлтгэдэггүйн улмаас дараа жилийн өртөгт шингээх зардал нь тайлант жилийн өртөгт шингэх гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалан нэгжийн өртөг нь буруу тооцогдож байна. Стандартын дагуу зардлыг ангилан өртгийг бүрэн шингээлтийн аргаар тооцоход 2016 оны байдлаар 1 тн ургацад ногдох өртөг нь 257 798 төгрөг байна. Энэ нь тухайн байгууллагын 1 тн ургацад ногдох өртгөөс 21 056 төгрөгөөр бага буюу 1 тн ургацад ногдох өртгийг тооцоход тус компанийнн 1 тн ургацад ногдох өртгөөс буурсан харагдаж байна. Өртгийг үнэн зөв тооцсоноор ашиг алдагдал мөн цаашдын төлөвлөгөө нормыг бодитоор тодорхойлох, удирдлага зөв шийдвэр гаргах цаашлаад буудай үнийг бууруулах боломжтой болно. Мөн тус компанийнн 1 тн ургацад ногдох өртөг, га-гийн зардал, га-гийн ургацын хэмжээг хооронд нь харьцуулж үзэхэд га-аас авах ургацын хэмжээ нэмэгдэхэд 1 тн ургацад ногдох өртөг буурсан харагдаж байна. Энэ нь га-аас авах ургацын хэмжээтэй 1 тн ургацад ногдох өртөг нь урвуу хамааралтайг харуулж байна. Харин га-аас авах ургацын хэмжээ нэмэгдэхэд га-гийн зардал мөн адил нэмэгдэж байгаа нь хоорондоо шууд хамааралтайг харуулж байна. Цэгээн хуст ХХК-ийн 1 тн ургацад ногдох өртгийг улсын дундаж 1 тн ургацад ногдох өртөгтэй харьцуулахад улсын дундаж нэгжийн өртөг өсөхөд мөн адил өсч, улсын дундаж нэгжийн өртөг буурахад мөн адил буурсан хардлагатай харагдаж байна. Харин 2015 оныг үзэхэд эсрэгээрээ улсын дунджаас 1 тн ургацад ногдох өртөг нь өндөр байсан учраас үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдон гарч байгаа үзүүлэлтүүд нь 1 тн ургацад ногдох өртөгт нөлөөлдөг эсэхийг шинжлэн үзэхэд үрийн зардал, үр ариутгалын бодисын зардлыг нэмэгдүүлсээр ургацын хэмжээгээ нэмэгдэж 1 тн ургацад ногдох өртгийг бууруулах боломжтой байна. Дээрх дүгнэлтэд үндэслэн дараах саналуудыг дэвшүүлж байна: - Газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа Цэгээн хуст ХХК-ийн зардлын ангилал, бүртгэл хөтлөл, өртөг тооцолтын тохирсон бодлогын баримт бичиг боловсруулах, - Хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэл чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа Цэгээн хуст ХХК-нд газар тариалангийн бүртгэл болон өртөг тооцолтын онцлогийн талаар сургалт зохион байгуулах.

5. АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ Ном, сурах бичиг Асри Хаммер, Зардлын нягтлан бодох бүртгэл, 2000 он Жамъяансүрэн.Ж, Бизнесийн шинжилгээ ба үнэлгээ 2003 он Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-41, Хөдөө аж ахуйн бүртгэл Оюунчимэг.С, Зардлынбүртгэл 2013 он Өлзийбат.С, Зардал удирдлагын бүртгэл, 2014 он Чойжилсүрэн.О, Батжаргал.Р, Самданжамц.Н, Хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэл, 1990 он Саранчимэг.А Жавзмаа.П, Зардлын бүртгэл МНББИ, Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага, 2016 он Эрдэм шинжилгээний ажил Алтанцэцэг.С, Мал аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйн асуудал, докторын диссертаци, 2010 он Судалгааны тайлан Алтанцэцэг.С, Одончимэг.Б, Хөдөө аж ахуйн салбарын нягтлан бодох бүртгэлийн хөгжлийн тулгамдсан асуудал, 2016 он Атрын 3 дахь аян үндэсний хөтөлбөр-зорилтот бүлэгт мониторингийн тайлан Баярхүү.С, Оюунчимэг.С, Биологийн хөрөнгө ба ХАА-н бүтээгдэхүүний бүртгэл, тайлагналын зарим асуудал, 2016 он Бат-Амгалан.Б, Хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх нь 2013, СЭЗДС-ийн магистр Гантулга.Ч Газар тариалан, фермерийн аж ахуйн бүртгэл,өртгийн тооцоололтыг боловсронгуй болгох асуудалд, 2010, МБДС-ийн магистр Монгол улсын үндэсний статистикийн хороо, Хөдөө аж ахуйн салбар, 2012 онд Нямдаваа.Б, Алтанцэцэг.С, Батхуяг.М, Баярхүү.С, Хөдөө аж ахуйн салбар дахь төсвийн хөрөнгө оруулалтын судалгаа, цаашид баримтлах чиглэл боловсруулах судалгааны ажлын тайлан, ХААИС, 2015 он Нямдаваа.Б, Мөнхбат.Ж, Алтанцэцэг.С, Баасансүх.Б, Пүрэв.Б, Улаан буудайн өртөг, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа, цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь судалгааны ажлын тайлан, ХААИС, 2015 он Эрхэмбаяр.Л, Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын ирээдүй, цаашдын чиг хандлага, 2014 он Ч. Пүрэвдолгор, Бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйг боловсронгуй болгох, 2013 он Г. Саранчимэг, Бүтээгдэхүүн өртөг тооцох оновчтой аргыг сонгон хэрэглэх, 2015 он Цахим мэдээллүүд МУИС-н Эдийн засгийн сургуулийн диссертациуд-судалгааны сан, www.eri.mn Мандах бүртгэл дээд сургууль, mandakhburtgel.edu.mn Үндэсний статистикийн хороо, статистик мэдээлэл, 1212.mn Үндэсний статистикийн хороо, статистик мэдээлэл, www.nso.mn Хүнс, хөдөө аж ахуйн яам, www.mofa.gov.mn Шинжлэх ухаан технологийн сан, www.stf.mn